Амьдрал бол ид шидийн юм шиг сонирхолтой сайхан зүйлсээр баялаг. Тиймээс амьдрал бол гайхалтай. Сайхан амьдрал байдаг гэдэгт итгэдэг хүн л ид шидийг нь мэдэрдэг. Өөртөө итгэлгүйгээс болж амьдралаа гаргуунд нь хаяж олон зовлон бэрхшээлийг туулж яваа зуу зуун хүмүүс байгаа. Тэд яг өнөөдрөөс амьдралын зөв замаа олоход суралцаж эхлээсэй. /Айдас / энэ бол чиний дотоод оюун санааны айдас юм. Та амжилтанд хүрэхээсээ айгаад байна уу. Би чадах болов уу, хүн шоолох болов уу, олон хүний шүүмжлэл, эсэргүүцэлд өртөх болов уу гээд л өөрийн буруу зөвийг ялгахгүйгээс болж олон янзын айдсыг өөртөө бий болгодог. Энэ нь амжилтанд хүрэхэд саад болдог айдсыг маш их мэдэрч оюун санаа, бодлоороо гутардаг. Харин та амжилтанд саад болдог айдсуудыг туулж гарах хэрэгтэй. Та сэтгэлгээндээ амьдралаас ойлгосон үзэл бодолд анхаарлаа тавьдаг зүйлсийг өөрчилж эхэлбэл тэр саад болдог айдсууд бага багаар алга болж эхэлнэ. Энэ мөчөөс та өөртөө итгэх итгэлтэй болж эхэлдэг. Өөртөө найдаж , оюун санаандаа өөрийн мэдлэг, чадварыг тултал ашиглаж эхэлсэн тэр мөчөөс л жинхэнэ гайхалтай хүч чадал танд байгааг мэдэрч эхэлдэг. Тархи чинь, та өөртөө итгэх итгэл гайхалтай хүчтэй гэдгийг мэдрэх үедээ өмнөө юу ч тулгарсан хамаагүй агшин зуурт давж гарах чадвартай болдог. Магадгүй, та өөртөө итгэлтэй болон итгэлгүй байх олон янзын шалтгаанууд байж болно. Өөртөө итгэлгүй байхад нөлөөлдөг сөрөг нөлөө амьдралд чинь хэр их байгаагаас шалтгаалаад та тэдгээр хүчин зүйлүүдтэй хэрхэн ажиллаж байгаагаас нөлөөлж өөртөө итгэх итгэл өсөж буурч өөр өөр сэтгэгдлийн мэдрэмжийг төрүүлдэг. Та өөртөө итгэж чадахгүй өөрийгөө ойлгохгүй, өөрийн чаддаг зүйлийг ил болгохоос айдаг бол та ямар ч мэдлэг ,чадварын төлөө суралцаад нэмэргүй. Айсандаа та хүссэн юмаа хийж чадахгүй мөн хийж байсан зүйлээ дуусгаж чадахгүй орхидог юм биш биз. Та зөвхөн өөрийнхөө төлөө амьдралаа жолоодоход суралцаж өөртөө итгэх итгэлээ олж аваарай.
Хүн таны амьдрал зөв замаараа урагшилж баяр хөөрөөр амьдарч байна уу? Эсвэл зөв замаа сонгоогүй сэтгэл дундуур л амьдрал үргэлжилж явна уу. Бидний зарим нь амьдралдаа сэтгэл хангалуун бус байхад нөгөө хэсэг нь амьдралдаа боломжийн гэж хэлдэг. Харин та яг одоо аз жаргалтай, баяр баясгалантай амьдрах зөв замаа олоогүй яваа юм биш бид. Энэ нь зөвхөн танаас өөрөөс чинь шалтгаалах асуудал гэдгийг хэлье. Дэлхийн улс, оронд хүмүүсийн амьдралын хэв маяг, нөхцөл байдал, цаг уурын нөлөө, нийгмийн байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж амьдралын зам нь янз бүр байдаг. Харин аль ч улс оронд баян ядуугийн амьдрал үргэлжилсээр байна. Амьдралаа хэрхэн сайжруулах вэ? Энэ талаар хамтдаа хайцгаая. Дараагийн нийтлэлд шалтгаан болон хувь хүний хандлагын тухай өгүүлнэ. Надтай хамт байгаарай.