Karura Forest

Ургамал нэг байрлалаа байж удаан ургадаг тул гаднын биетээс хамгаалах бодисыг өөртөө агуулдаг.Тэдгээр бодисууд нь өвчин үүсгэгч нянг устгах нөлөө үзүүлдэг боловч хүнд бараг нөлөөлөхгүй байх магадлалтай юм. Эмийн ургамалыг орчин үеийн анагаах ухаанд байгаагаар нь шууд хэрэглэх эсвэл боловсруулж хэрэглэдэг. Алирс жимсны шүүс биеийн дархлааг дэмжиж, тамир тэнхээ оруулна. Түүний навч ханиалга дарах, цэр ховхлох,шээс хөөх,цөс шингэрүүлэх үйлчигээ үзүүлдэг. Навчийг хэрэглэхдээ 10 гр хатаасан навчийг 200 мл усанд хийж 5-8 минут зөөлөн буцалгаад авна. Одоо навчийг шүүж аваад үлдсэн халуун шүүсэндээ нэг халбага зөгийн бал нэмж хутгаад халуунаар ууна.Энэ нь насанд хүрсэн хүний уух хэмжээ.Хүүхдэд 5 наснаас 10 хүртэл насны хүүхдэд 100 мл -ийг 11 цагаас 18 цагын хооронд өдөрт 2 удаа өгнө. Зааврыг сайн мөрдөж хэрэглэвэл цэр ховхолж,ханиалга дарах маш сайн үйлчилгээтэй. Жимсийг цай хэлбэрээр хэрэглэж болно. Бас жимсний чанамал хийдэг.